Дундговь аймгийн Луус сум МСУХ алдрын танхимтай болжээ

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 01 -нд

Дундговь аймгийн Луус сум уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ц.Баатар санаачлан сумынхаа уяачид, хурдан морьдын түүхийг өгүүлсэн алдрын танхимыг  байгуулсан байна. Энэхүү алдрын танхимыг тус сумын МСУХ-ын тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Шинэбаатар ивээн тэтгэсэн ажээ. Луус сумын харьяат  Монгол улсын Манлай уяач Д.Эрдэнэчулуунаас эхлэсэн хусуур сойз зүүсэн  хийморилог уяачдаараа дундоговьчууд бахархдаг. Одоогоор аймгийн Алдарт уяач 13, сумын Алдарт 33 уяачтай эдгээр уяачдын амжилт, намтар, хурдан хүлгэдийн түүхийг багтаасан алдрын танхим 8-сарын 5-ны сумын наадмаар нээлтээ хийх ажээ.     

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна