Шуурхай хонгор

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 02 -нд

Морьд эргэсэн цагаас эхлэн өнгөлсөөр үзүүр дээрээ жаахан унжиж аман хүзүүдсэн хонгор соёолон моринд хайртай монгол зон олныг тэр чигээр нь огшуулж орхисон. Ээ дээ жаахан л дутлаа даа хэмээн хэн бүхэн уулга алдан байхуйд Х.Бат-Эрдэнэ Манлай “наадам олон доо” хэмээн уужирч суусан билээ.
Уяач эзнээсээ Шуурхай хэмээх нэрийг дуулсан хонгор соёолонгийн угшил гарвал тодорхой бус. Одоогийн эзэн нь өнгөрсөн өвөл Дорноговийн бүсэд хүрэн азаргаа аман хүзүүдүүлсэн аймгийн  Алдарт уяач Саруулбуянгаас авчээ. Олноо Сака хэмээгддэг тэрээр хонгор үрээг мөн худалдан авсан гэдэг бөгөөд МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн адууны цустай гэх яриа бий. Ямартаа даагандаа аймгийнхаа наадамд тавлаад, түүнээс хойш тэр хавийнхаа жижиг наадмуудад 5-6 айрагдаад байхад нь Х.Бат-Эрдэнэ Манлай өөрийн болгожээ. Энэ өвөл Дүнжингаравын өмнөхөн ирж уягдаад хаврын анхны бүсийн наадамд 50 гаргаж давхин, “Өмнөговь-2012” уралдаанд 27-гоор давхисан юм. Гараа өндөртэй, бэлэн давхилтай Шуурхай хонгорыг уяач нь хатуу талдаа уяатай хэмээн тодорхойлно билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна