Аварга, манлай нар ээжийнхээ гарын хуушууранд нугасгүй

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 15 -нд

Аваргын ээж Төв аймгийн Сэргэлэн сумын хүн. Тэднийхэн Манзушир хийдэд үе дамжин шавилан суусан лам удамтай айл байсан гэдэг. Түүний дүү бас лам  гэх. Тиймдээ ч Алтангэрэл гуай өвөг дээдсээс уламжилж ирсэн тарни номоо тасралтгүй авч өдий хүрсэн тухайгаа ярьдаг юм. Цаг хатуу, нийгэм өөр байхад ч цагаан, ногоон дарь эхээ уншаад л үнээгээ саадаг байлаа гээд ярина даа. Жирэмсэн хүний хүүхэд гажих, хүүхдийн тархи хөдлөх, яс гэмтэх зэргийг төвөггүй л “зохицуулна”. Социализмын үед бол түүнийг бариач гээд болоогүй хашаанд нь харуулын бутик барьчихаад хянадаг байсан гэх. Гэсэн ч уламжилж ирсэн бурхан сахиусаа авдарныхаа мухарт нуучихаад шинийн 15, 25-нд жижигхэн зул өргөөд хашаагаа цоожлоод нохойгоо тавьж байгаад ном сангаа уншчихдаг байжээ. Хүүхдийн толгой барилаа гэж  хоёр гурван ч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаж байсан гэж байгаа. Харин цаг хугацаа өнгөрөхөд одоо энэ бүгд түүх болон үлдэж дээ.   
Аваргын ээж 11 хүүхэд төрүүлж, өсгөн хүний зэрэгт хүргэсэн буянтай буурай.  Хэдийгээр хүүхдүүд нь бүгд тусдаа гарцгаасан ч ээжийнхээ гарыг цай хоолыг санагалзан  саатах нь олонтаа. Аварга А. Сүхбат, манлай уяач А. Батсүх нар ээжийнхээ гарын хуушууранд нугасгүй гэнэ лээ. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна