Манлай уяач Х.Бат-Эрдэнийн аав А.Хадбаасан хөөрөг цуглуулах хоббитой

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 17 -нд

Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий.  Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч  ээжийн нөлөө ийнхүү хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ. Тиймдээ ч Батбаасан "Алтай констракшн" компанийхаа  дэргэд "Үндэсний авто спортын клуб"-ыг байгуулж, мото спортын Ази тивийн аварга Э.Халиунболдыг тамирчнаараа авч байсан нь саяхан. Ер нь Х.Батбаасан амралтын өдрөөр найз нөхөдтэйгээ нийлэн мотоциклиор салхи татуулан зугаалах дуртай. Түүний хоббиг гэр бүлийнхэн нь ихэд дэмждэг гэнэ лээ.  Харин аав А.Хадбаасангийн эртний хийцийн үнэ бүхий хөөрөгнүүд  нүнжигтэй эрчүүдийн харцыг өөрийн эрхгүй татдаг  гэх юм билээ. Түүний хөөрөгний цуглуулгаас сонирхуулахад:
1. Шүрэн толгойтой, оюу хавчуургатай, мөртэй халтар мана хөөрөг /өндөр 109 мм, өргөн 72 мм, зузаан 52 мм/
2. Шүрэн толгойтой, алтан нуухтай  ногоон замагт мана хөөрөг / өндөр 82мм, өргөн 75 мм, зузаан 57 мм/
3. Дугар аваргын барьж байсан шүрэн толгойтой, алтан нуухтай, их гарын хаш хөөрөг / өндөр 108мм, өргөн 72 мм, зузаан 46мм/
4. Шүрэн толгойтой алтан нуухтай, алтан халбагатай их гарын шүрэн хөөрөг /өндөр 113мм, өргөн 64мм, зузаан  53 мм/
5. Шүрэн толгойтой алтан нуухтай, сийлбэртэй хатан хөөрөг /өндөр 87мм, өргөн 49 мм, зузаан  36мм/
6. Шүрэн толгойтой, алтан нуухтай ногоон пийсүү хатан хөөрөг /өндөр 76 мм, өргөн 30 мм, зузаан  23 мм/
7. Дамиран мээрэнгийн барьж байсан шүрэн толгойтой, алтан нуухтай халтар мана хөөрөг /өндөр  123 мм, өргөн 75 мм, зузаан 5 мм/

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна