Аймгийн алдарт
Цэрэндэжид Мөнхпүрэв
1976 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1983-1993 онд Говьсүмбэр аймгийн 1-р 10 жилийг төгссөн. Бага насандаа хөдөөгийн хүүхдийн нэгэн адил хурдан морь унаж өссөн. 10-р ангиа төгссөн эцэг эхээ даган хөдөө гарч малаа гардан маллаж, аавыгаа дагаж, хурдан морь уяж эхэлсэн. Аавыгаа болон нутгийн ах дүү ахмад уяачидтай нийлж хурдан морь уяж 1994 онос хойш нийт аймаг сумын наадмаас 17 түрүү, 23 айраг авсан амжилтаар 2007 онд аймгийн алдарт уяач гэсэн цолыг хүртсэн. Миний уяж байсан адуун сүргээс Хул халзан, хүрэн халзан их нас халзан азарга, Хонгор шүдлэн үрээ, зээрд морь гэх мэтийн олон хурдан морь минь намайг нутаг нутгийн олон наамдын дэвжээн дээр баярлуулж, баярын нулимасыг минь гаргаж явсан. Манай адууны угшил унаган адуунаас гадна Зүүн чиглэлийн адуугаар цус сэлбэж, сайхан уралдаж байна. Миний аав хүүхэд ахуй насандаа хөдөө мал маллаж, хурга ишиг хариулж, морь унаж өссөн өдгөө 80 нас хүрч байна даа. Монгол улсын манлай уяач болсонд баярлаж явдаг. Би аавынхаа морь уяах энэ их эрдмээс суралцан аав ах нартайгаа хурдан морио уяж уралдуулж явна. Миний 2 ах нэг нь аймгийн алдарт уяач, нөгөө нь сумын алдарт уяач моринд хайртай морь нь хурдалж яваа хүмүүс бий. Манай Говьсүмбэр аймаг малаа маллаж, хурдан морио уяж уралдуулж байхад үнэхээр таарсан сайхан нутаг даа. Нутгийнхаа нийт ард түмэн малчид, уяачид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж уясан хүлэг болгон чинь түрүү манлай болж байх болтугай гэж хүсэн ерөөе.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна