Алдарт

Галт Цэвээндорж

Алдарт Цэвээндорж

1935 онд Увс аймгийн Баруун Туруун суманд Цагаан хайрхан гэдэг газар төрсөн.Бригадын дарга, хээрийн мехникийн ажлыг 11 жил хийсэн. Намын илтгээлт авч, мал дээр 1971 онд гарсан. Баруу-Туруунд адуу хариулж байсан. Анх 2179 адуу хүлээн авч маллаж байгаад 1975 онд аймгийн аварга адуучин болсон. Мөн ондоо Говьсүмбэр аймагт элсэлтээр ирсэн. Баруун  туруун сумаас  16500 каракуль хонь хүлээн авч, 33 өрхтэйгээр шилжин ирж байсан. Энд ирээд 2 жил хонь маллаж байгаад намын шийдвэрээр фермийн дарга 8 жил хийсэн. Түүнээс хойш шувт хонь маллаж байгаад аймгийн аварга, аймгийн хошой аварга, 3 жилийн дараа нь улсын аварга цолыг авлаа даа.
Энэ хугацаанд мал маллахын хажуугаар морьдоо уяж уяа сойлгыг нь тааруулан уралдаж Монгол улсын Алдарт уяач цолонд хүрсэн дээ.
Баруун туруун сумаас өөрийн удам угшилын  20–иод адуутай ирсэн. Ирээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын  адуунаас  угшлаа сайжруулсан.
Улс бүсийн наадамд хэд хэд явж байсан.
Хархоринд болсон анхны Их хурдад азарга 11 дүгээр байр,
Төв аймаг, Баянжаргалан болсон өвлийн анхны бүсэд шүдлэн түрүүлж, соёолон    
айрагийн дөрөвт, 
Говьсүмбэр аймагт болсон  анхны Боржигон  наадамд толин хул –аман хүзүү, 
цавьдар азарга-6-рт,
Мөн аймагт зээр азарга –түрүү, 3 их насны морь морь айрагдаж байлаа.

Говьсүмбэр аймагт 1975 онд ирсэн. Тэр жил Зөөвөрт наадаж явахад халиун соёолон  хол түрүүлж ирж байлаа. 2 бүдүүн морь айрагдсан. Тэгэхэд морь уяах хүсэл их төрсөн. 
Баруун турууны Хан хөхийн угшилын адуун сүрэгтэй. Толингийн эцэг сартэй хээр азаргыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанаас авч байсан миний толингийн эцэг сайн азарга байсан юм шүү.
Эндэхийхэн намайг дагаж их л морь уясан даа. Наадамд 4 азарга бөөн ирүүлж байлаа, тавд нь мөн миний уясан Дашпунцагийн Баяраагийн хээр тавлаж  байлаа. Тэр наадам тэгэхэд Баруун өвөрт болж байсан юм даа. Би тэнд 11 морьтой очиж 4 нас нь түрүү авч бусад нь бүгд айрагдаж байлаа. Тэгэхэд САА-н дарга Очирсүрэн дарга ямар олон хадаг вэ? хадаг ховор байхад хаанаас олдоод байнаа гэж тоглож байлаа даа.
Морь болгон тусгай сойлготой доо. Уяач хүн тохируулж л уяах хэрэгтэй дээ.
Говьсүмбэр аймаг байгуулагдаад анхны наадам хийхэд Зээрд азарга, хүрэн шүдлэн үрээ хоёроо түрүүлгэж Тожилын Пүрэвийн угшилтай хоёр үрээгээ мөн айрагдуулж байлаа даа.
Үйдлвэрчний эвлэлийн 13-р Их хурал, МАХН-ын 17-р Их хурал, Уяачдын холбооны анхдугаар Их хуралуудад оролцож явсан.
Манайх найман охин, дөрвөн хүүтэй. Бүгд л улсад ажиллаж байна. Гурван хүүхэд маань мал маллаж байна. Миний морийг хүүхдүүдээс маань Батсүх, Бат-эрдэнэ, зээ хүү Э.Батболд нар маань сайн ч унаж байсан олон түрүүлгэж байсан даа.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Г.ЦЭВЭЭНДОРЖ: САЙДЫН ХЭЛСНЭЭР НЭМНЭЭД ХАЛЗАН ҮРЭЭГЭЭ ХОЛ ТҮРҮҮЛГЭЖ БАЙСАН
2016 оны 2-р сарын 15 -нд
5047
Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Галтын Цэвээндорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.-Алган дээр тавьсан мэт тольддог ангир н…

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.