Аймгийн алдарт

Самбуу Ням-Эрдэнэ

Аймгийн алдарт Ням-Эрдэнэ

Товч намтар: Аймгийн Алдарт уяач Самбуугийн Ням-Эрдэнэ нь 1959 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын Мандал хэмээх газар айлын том хүүхэд болон мэндэлсэн. Аав Дэжидийн Самбуу Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн адууг 20 гаруй жил маллажээ. Нутгийн Төмөрхүү, Дамбасүрэн гэж хоёр хүний морийг таван жил унаж уралдаанчаас эхэлсэн С.Ням-Эрдэнэ 1983 оноос аавдаа тусалж уяаны эрдмээс суралцсан байна. 1977-1980 онд Улаанбаатар хотын 013 дугаар ангид цэргийн алба хааж, улмаар нутагтаа бригадын аж ахуйд тоо бүртгэгч, даргын ажил эрхэлжээ. Гавьяа шагнал: 2003 онд аймгийн Алдарт уяач, ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, баярын бичгээр тус тус шагнагдсан. 

Сумын чанартай наадмаас 20 гаруй, овоо тахилга зэрэг бага наадамаас олон айраг, түрүү хүртжээ. 
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд: 
Хүрэн азарга
Удам угшил: Эрхэл талын таван хээрийн удам. Тууварчны үлдээсэн гүүний унага
Амжилт: “Алтан дорнод хурд”-д түрүү, даага, шүдлэн, соёолондоо суманд түрүүлсэн. 2006 онд Алаг-Эрдэнэ сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн. Азарга болоод Хатгал, Алаг-Эрдэнэд сумандаа түрүү, айрагт олон хурдалсан. 
Хээр азарга
Амжилт: “Алтан дорнод хурд”-д айргийн гурав, Алаг-Эрдэнэ сумын 80 жилийн баяр наадамд мөн айргийн гурваар хурдалсан. 
Хонгор халзан морь
Амжилт: “Алтан дорнод хурд”-д айргийн дөрвөөр давхисан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна