Удам
Төмөрхуяг Ганбилэг
Баянхошуу 3-р багийн харьяат залуу уяач Төмөрхуягийн Ганбилэг 1986 оны зун Баянцагаан суманд айлын отгон хүү болон мэндэлжээ. Гурав дахь үеийн уяач таван настайгаасаа эхлэн 14 хүртлээ хурдан морь унасан бөгөөд 2012 оноос бие даан морь уяж бага наадмуудаас арав гаруй айраг түрүү хүртээд байгаа юм. Түүний уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын угшилтай хээр морь нь.
Т.Ганбилэгийн өвөө Баянцагаан сумын сайн уяачдын нэг Шийрав нь монгол төрийн наадамд хязаалан айрагдуулж байсан бол аав аймгийн Алдарт уяач Ш.Төмөрхуяг нь 2011 онд соёолон халтар азарга Дүнжингаравын хурдад гуравт давхиулан, АХ-ын 90 жилийн ойд цавьдар хязаалан айрагдуулжээ. /Ц.Энхбатын нэр дээр/ Мөн төрсөн дүү М.Энхбатын шарга үрээг уяж Нүүрэнтэйн хурдад айрагдуулж, улсын наадамд зургаад хурдлуулж байсан байна. Түүнчлэн Т.Ганбилэгийн дунд ах нийслэлийн Алдарт уяач Т.Ганболд нь сүүлийн жилүүдэд амжилттай наадаж байна.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна