Удам

Соном Нямсүрэн

Удам Нямсүрэн

Товч намтар: 1948 оны долдугаар сард Баянзүрх сумын баруун, зүүн Логш хэмээх газар айлын том хүү болон мэндэлсэн. Аав Соном нь түүнийг 10 настай байхад морь уядаг, малчин хүн байсан. 1996 онд бурхан болсон. Хоёр их насны хээр, улаан морь уядаг байсныг тэрээр унадаг байжээ. Улаан морь нь хааяа сумын баярт айрагддаг, хээр нь цулбууртай давхисан. Хээрийг дүү нар нь ч унадаг байж. С.Нямсүрэн 1967-1970 онд цэргийн алба хааж, 1971 онд айл гэр болон 1975 оноос 10-аад жил морь уясан. Сумын чанартай наадмаас долоон айраг, овоо тахилга, багийн баяр зэрэг бага наадмаас зургаан айраг, түрүүтэй.  Түүнээс гадна дүү Дашзэвэг нь 1980-аад оны үед 2-3 жил морь уясан бөгөөд айхтар амжилтгүй ч олон жил морины уяан дээр зогсжээ. Түүнээс хойш  хүү Батболд, Батхуяг нар залгаж, өдгөө дунд хүү Пүрэвбаяр нь морь уяж байна.
Гавьяа шагнал: 1982, 1983 онд нэгдлийн 700 гаруй адуу маллаж, хоёр жил дарааллан “Алтан унага”-ны эзэн болсон. 
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд
Цавьдар морь 

Удам угшил: 1978 онд Түнэлд өвөлжихдөө эх хээр гүүг соёолон авчирсан. Эцэг нь цавьдар азарга.
Амжилт: Шүдлэн анх уягдаж, нас нийлснээс хойш 10 гаруй айрагдсан. Хязаалан, соёолондоо гараанаас гараад хүүхдээ булгичихдаг байсан. 15, 16 хүртлээ уягдаад хулгайд алдсан. 
Цавьдар мориноос өмнө алаг, хүрэн азарга, хөх алаг морь уяж Улаан-Уулд очиж наадан цулбууртай  давхиулсан.

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна