Удам
Лхагвасүрэн Эрдэнэбат
Товч намтар: 1979 оны наймдугаар сарын 02-нд Бүрэнтогтох сумын Бургуулын ам хэмээх газар төрсөн. Адуучин удамтай. Ээжийн аав Самбуугийн Даваацэрэн Сангийн далайн адууг малладаг, морь шинжихдээ сайн хүн байсан. Хужирбуланд цэргийн алба хаахдаа хар, хээр, морьд уяж байсан гэдэг. Аав малчин. Төрсөн ах Жанчив сумын Алдарт уяач цолтой. Хул соёолон нь аймагт түрүүлж, цавьдар соёолон нь айрагдсан байдаг. Л.Эрдэнэбат хүүхэд байхдаа дөрвөн жил Жанчив, Лувсангомбо зэрэг дөрвөн айлын хурдан морьдыг унаж, багийн өдөрлөгт 10 дотор давхиулжээ. 1997 онд Жанчив ахынхаа хүрэн азарганы төл хүрэн халзан даагыг анх уяж сумынхаа баярт гуравлуулсан түүхтэй. 2006 онд аймаг руу шилжин суурьшиж 10 жил уяа завсарласан ч 2016 оноос эргэж уяжээ. Энэ хугацаанд сумын чанартай болон бага наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртсэн байна. Хүү, охинтой. Хүү Баттүвшин долоон настай, моринд сонирхолтой.
Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:
Саарал морь:
Удам угшил: Нэгдэл тарах үед хөгшин аав нь “Хоёр бүдүүн морины оронд энэ даагыг авлаа. Морь хийж унаарай” гэж эмнэг даага өгч байж.
Амжилт: 1999 онд их насны морь уяж Их-Уул овооны баярт айргийн тав, сумынхаа баяр наадамд айргийн гуравт хурдалсан.
Хар морь:
Удам угшил: Хүрэн халзан даагатай эцэг нэгтэй нэг жилийн төл.
Амжилт: 16 хүртлээ уралдаж бага наадамд айраг алдаагүй. 6-7 медальтай.
Өөрийн амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Бусад амжилт
Он | Наадам | Байр | Морь | Нас | Эзэн | |
Амжилт бүртгэгдээгүй байна. |
Холбоотой мэдээ
Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна