Удам

Батдэлгэр Батбямба

Удам Батбямба

Товч намтар: 1985 оны долдугаар сарын 6-нд Бүрэнтогтох суманд төрсөн. Ээжийн аав Балганы Жигжидсүрэн залуудаа 1950-иад оны үед морь уяж байсан. Манлай уяач Мандахын Чулуунбаатар, өвөө хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Дүү нь Раднаа заан. Сумынхаа баяр наадамд өөрөө долоо түрүүлж, хар морь нь ес түрүүлсэн. Өвөө Б.Жигжидсүрэн долоон хүүхэдтэй бөгөөд хоёр хүүгийнх нь нэг Лхагвасүрэн морь уядаг аж. Харин аав Батдэлгэр малчин хүн байгаад өвчний улмаас залуудаа өөд болсон. Б.Батбямба уяач багадаа Лхагвасүрэн ахынхаа уясан морьдыг, тухайлбал, хар морь, хүрэн азаргыг 4-5 жил унаж хоёр түрүү, 4-5 шөвөг авч өгчээ. Нийт 10 гаруй уралдаанчийн айраг түрүүтэй. 

Арван жилээ дүүргээд Улаанбаатар хотод Газарчин дээд сургуулийг аялал жуулчлалаар төгссөн. Тэгээд ажиллаж байгаад 2013 оноос цавьдар хүрэн даагаар уяа эхлүүлжээ.Энэ нутгийн уяач Ч.Батсуурийн унаган адуу. Уясан жилээ сумын бага гурван насны уралдаанд айргийн гуравт давхисан. 
Сумын статустай наадмын хоёр айраг, бага наадмын нэг айрагтай. 

Амжилт үзүүлсэн аргамаг хүлгүүд:

Хул шүдлэн: 
Удам угшил: Аймгийн Алдарт уяач В.Ганзоригийн унаган адуу.  
Амжилт: Дааганд нь авч шүдлэн уяж Төмөрбулаг сумын уламжлалт уралдаанд айргийн гуравт давхиулсан. 
Хүрэн халзан морь: 
Удам угшил:
Унаган адуу. Эцэг нь хүрэн азарга, эх нь бор гүү. 
Амжилт: Дааганаасаа уягдаж Цагаантолгой овооны баярт айргийн дөрөвт давхиад Ганбат гэдэг хүнд зарсан. 

Хурдан хүлэг бүртгэгдээгүй байна.

Өөрийн амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Бусад амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
Амжилт бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ

Холбоотой мэдээ бүртгэгдээгүй байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна