Хөөрхөн зээрд

 Хөөрхөн зээрд

Шинэ цагийн Монгол адууны шандсыг гайхуулж, олон жил амжилттай уралдаж байгаа хүлгүүдийн нэг нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Анандын Ариунсайханы  Хөөрхөн зээрд азарга юм. 2010 онд даагандаа улсын наадамд зургаад хурдлан томоохон наадмын дэвжээнээ гарсан Хөөрхөн зээрд хөлөндөө бэртэлтэй ч жилдээ томоохон наадмаас хишиг хүртдэг уламжлалтай билээ.

Удам, угшил:

Эцэг: Тод манлай ах дүүсийн бэлэглэсэн Араб хээр азарга

Эх: Тод манлайн унаган хүрэн гүү

Амжилтын товчоон:

2010 онд даага:

АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа 
Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн  наадамд айргийн гурав
2012 онд хязаалан: 
АХ-ын 91 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
Да лам Цэрэнчимэдийн мэндэлсэний 140 жилийн ой, төвийн бүсийн уралдааны түрүү
2013 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд зургаа
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав 
Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2014 онд хавчиг азарга: 
“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд зургаа
АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү 
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд түрүү
2015 онд долоотой азарга:
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа 
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдааны хамгийн хурдан морьдын төрөлд аман хүзүү
2016 онд наймтай азарга:
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү
2017 онд естэй азарга:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд долоо

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам7Хөөрхөн зээрдЭрлийз дээдА.Ариунсайхан