Хээр

 Хээр

2016 оны Монгол улсын чансаа өндөр их насны морьдын дөрөвт эрэмбэлэгдсэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хурдан хээр өнөө жил хараахан айрагдаж чадсангүй долоод хурдаллаа. Өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн тавд хурдалсан хээр морь давхар уяагаар Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд тоосоо өргөж есөд хурдалсан юм.

Удам, угшил: Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, аймгийн Алдарт уяач агсан Дашийн унаган адуу. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан сарваанд нь авчээ.

Эцэг: Даш Алдартын хамар цагаан хул азарга
Эх: Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Жаргалын хурдан халзан морины дүү хонгор гүү

Амжилтын товчоон:

2012 онд даага:

Өвөрхангай аймгийн баяр наадамд айргийн тав
2013 онд шүдлэн:
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
2014 онд хязаалан:
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд айргийн гуравт хурдалж, Өвөрхангай аймгийн шилдгийн шилдэг хязаалангаар шалгарсан. 
2015 онд соёолон:
Ханхөгшин хайрханы тахилга наадамд түрүү
Өвөрхангай аймгийн “Их сорилго” уралдаанд түрүү
Баянтээгийн уурхайн наадамд түрүү
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын баяр наадамд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав 
2016 онд хавчиг:
Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн хаврын уралдаанд түрүү 
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү 
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 15
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн тав
2017 онд долоон настай:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ой хангайн бүсийн уралдаанд ес

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам7ХээрИх насП.Сэргэлэн