Нарт хонгор

 Нарт хонгор

Төрийн наадамд түрүүлсэн найман шилдэг азарганы цус нэг судсаар урсаж буй. Гайхалтай биш гэж үү.

Морин тойруулгын алдарт Их салхинаас эхтэй энэ агуу хурдны булаг Солонго, Алтангадас, Ажнай хүрэн, Сарт, Өндөр зул, Цолмон халтар, Наран хонгор хэмээх түмний бахархалт хүлгүүдээр дамжин эрчимжсээр ургах наран мэт улбар хонгор зүст нэгэн хүлэгт юүлэгджээ.

Тиймээ энэ бол шүдлэн цагаас хазаар ногттой нөхөрлөж, хязаалан насандаа төрийн наадмын түрүү хүлгээр тодорсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн, залуу уяач Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор азарга юм.

Адууны удам  аргагүй чухал гэдгийг батлан харуулж буй энэ хурдан хүлгийн амжилт, алдрыг дахин нэг сануулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Монгол Улсын Манлай уяач Д.Баянбатын Наран хонгор

Эх: Морин тойруулгын Сартын төлийн төл Тод манлай уяач Б.Бат-Өлзийн зээрд гүү.

2019 онд хязаалан: 

 АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү 

2020 онд соёолон: 

 АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

2021 онд хавчиг:

Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

2022 онд долоотой:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

“Их хурд-9” уралдаанд 14-т 

2023 онд наймтай:

АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд зургаа