Дөлгөөн хар

 Дөлгөөн хар

Номхон дөлгөөн зангаараа Дөлгөөн гэх нэрийг олсон хар соёолон шүдлэн, хязааландаа улсын баяр наадамд давхисан ч хараахан айрагдаж эзэн хүнээ баярлуулж чадаагүй. Тэгвэл энэ жил АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав, Эрдэнэтийн 40 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхин уясан уяач, унасан хүүхэд, үзэгч олноо баясгасан билээ. Төрийн наадмын хишигт Дөлгөөн харыг уншигч танд танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн Алдарт уяач Э.Доржрагчаагийн адууны угшилтай зээрд азарга /эхийнхээ гэдсэнд ирсэн зээрд унага/  
Эх: Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Цэдэндоржийн Гончигийн унаган саарал гүү / саарал гүүний эцэг Хэнтий угшилтай азарга, эх нь Өвөрхангайн гүү/

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам5Дөлгөөн харСоёолонГ.Хадхүү