Халтар

 Халтар

Завхан  аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Төмөрбаатарын Ууганбаярын халтар соёолон АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд есөөр хурдалж, довтой наадамд бариатай гэдгээ харууллаа. Халтар соёолон 2016 онд Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв, 2017 онд «Хангарьд» төвийн бүсийн уралдаанд айргийн тав, өнөө жил Эрдэнэтийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд айргийн таваар давхиж, сүүлийн  гурван жил тасралтгүй Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын айраг хүртээд байгаа хурдан хүлэг юм. Сонирхуулахад, халтар соёолонгийн эзэн Т.Ууганбаяр төрсөн дүү, Тод манлай уяач Т.Галбадрахаа дагаж морь уях болсон ажээ.

Удам, угшил:

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат Гончигдоржийн унаган хар азарга
Эх: Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын унаган гүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам9ХалтарСоёолонТ.Ууганбаяр