Улс хүрэн

 Улс хүрэн

Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Нэргүйн Баярхүүгийн АХ-ын 97 жилийн ойн их баяр наадамд тод магнай, торгон жолоогоо өргүүлсэн хүрэн даага он гарсаар дөрвөн удаа уралдсанаас хоёр түрүүлж, хоёр айрагджээ. Уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан хурдан хүрэнг зүүн бүсийн уралдаанд очиход нь нутгийн олон нь “Улс хүрэн ирлээ” хэмээн угтаж авсан гэнэ. Дуурсгах алдраа өөрөө олсон Улс хүрэн даагыг уншигч танаа танилцуулъя. 

Удам, угшил:

Эцэг: 2013 онд аймагт шүдлэндээ түрүүлсэн унаган хүрэн азарганы төрсөн дүү хээр азарга  
Эх: 2013 онд Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан хонгор азарганы төл хүрэн гүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам1Улс хүрэнДаагаН.Баярхүү