Сартай хээр

 Сартай хээр

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Жамбалын Шунугийн унаган сартай хээр азарга уясан эзэн Б.Буянбаатарт битүү шүдлэн үрээ 2015 онд иржээ. Шүдлэн үрээнээсээ уягдсан Сарт хээр сум, орон нутаг болон Архангай, Өвөрхангай аймгийн сумдаар одтой давхиж байгаад өнөө жил АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд ирж уралдан зургаагаар давхин том дов үзсэн нь энэ юм. Дөнгөж хавчиг зургаан настай Сарт хээрт цаашид улс, бүсийн наадамд уралдаж түрүү, айраг хүртэх боломж дүүрэн бий. Харин түүний уясан эзэн Б.Буянбаатар нь 2013 онд Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх уралдаанд халтар морь айрагдуулсныг уншигчид санаж буй биз ээ. 

Удам, угшил:

Эцэг: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Жамбалын Шунугийн Шонхор хээр азарга 

Эх: Шар хээр гүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам6Сартай хээрАзаргаБ.Буянбаатар