Хүрэн халзан

 Хүрэн халзан

Хоймор нутаг Хөвсгөл аймгийнхан сүүлийн жилүүдэд улсын наадам, бүсийн уралдаанд айраг, түрүү алдахгүй авч хурдан хүлгийн хийморь сүлдэд ивээгдэх болсныг гэрчилж тус аймгийн Засаг  дарга Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан үрээ үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангилалд айргийн дөрөвт хурдаллаа. Наадмын дараа Эрдэнэтэд болсон төвийн бүсэд давхар уяагаар уралдан айргийн гуравт хурдалсан шинэ цагийн адуу Хүрэн халзанг танилцуулъя.  

Удам, угшил:

Эцэг: Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Лхагвын Батмөнхийн хар азарга  

Эх: Сүхбаатар аймгийн угшилтай хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
-АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 12
2018 онд шүдлэн:
-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гурав
2019 онд хязаалан:
-Хөвсгөл аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
-“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд түрүү