Төгс бор

 Төгс бор

Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Д.Одгэрэлийн хүү 16 настай О.Рэнцэнжүгдэрийн нэр дээр улсын баяр наадмын эрлийз дээд насны ангилалд мордсон Төгс бор азарга аман хүзүүдэж, наадамчин олон, бяцхан эзнээ баярлууллаа. Төв аймгийн Баянцагаан сумын Батболдын унаган адууг Одгэрэл Манлай дааганд нь дуудлага худалдаанаас авсан бөгөөд алдаагүй наймаа болсон гэдгийг баталж Төгс бор улс, бүсэд ес айрагдаад байгаа юм. Гэхдээ зөвхөн эзэн хүнийхээ нэр дээр бус түүний хүүгээс аваад сумогийн Их аварга Д.Дагвадорж болон  “Таван толгой транс”-ын Оргил гээд хэд хэдэн хүний нэр дээр уралдаж, адуунд дуртай олон хүнийг баясгажээ. 

Удам, угшил: Баянцагааны Батболдын унаган адуу. 
Эцэг: Тод манлай уяач Г.Батхүүгийн Араб  хамар цагаан хээр азарга.
Эх: Багануурын хурдан бор азаргатай Батсайханы унаган бор гүү. 


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2018АХ-ын 97 жилийн ойн баяр наадам2Төгс борЭрлийз дээдО.Рэнцэнжүгдэр