Буурал

 Буурал

АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын  хамгийн өтгөн уралдаан бол их насны морьдынх байсан. Уяа нь жигдэрч хурд нь ирлэгдсэн 307 хурдан хүлэг бүртгүүлж, 261 нь гарааны зурхайгаас эргэсэн уг уралдааны айргийн гуравт Улаанбаатар хотын харьяат, “Гурван тамга” ХК-ийн захирал Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн буурал морь хурдалсан билээ. 25 км замыг 40 минут 45 секундэд туулсан энэ буурал морь бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Жавхлант шарга” МСУХ-ны нарийн бичгийн дарга Ө.Хүдэрхангайн унаган адуу юм.  Ингээд уншигч танаа удам угшлыг нь танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Эцэг хээр азарга нь Сүхбаатар сумын 5-р багийн харьяат олноо “утасны” хэмээгдсэн Гомбосүрэнгийн хээр азарга, мөн багийн харьяат Будын хүрэн гүү хоёрын дундаас гарсан
Эх: Эх шарга гүү нь Тэмээн борын шарга азарганы төл шарга азарга Сүхбаатар сумын 5-р багийн харьяат Артагийн хонгор гүү хоёрын дундаас гарсан

Амжилтын товчоон:

2013 онд даага:

Сүхбаатар суманд болсон Мандал овооны тахилга наадамд түрүү 
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон Баянхаан овооны тахилга наадамд түрүү
2014 онд шүдлэн:
Өнжсөн  
2015 онд хязаалан: 
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 70 жилийн ойд зургаа
2016 онд соёолон: 
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын наадамд зургаа
Сүхбаатар аймгийн баяр наадамд аман хүзүү
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 18

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам3БууралИх насД.Лхагвасүрэн