Цахиур халзан

 Цахиур халзан

АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьдын уралдааны айргийн дөрөвт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лхамрагчаагийн Тамирхүүгийн зээрд халзан хурдалсан билээ. Унаган морио улсын наадамд айрагдуулахын баяр бахдалыг уясан эзэндээ мэдрүүлсэн удамт хүлгийг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Насанхүүгийн хар азарганы дөрөв дэх үе хамар цагаан хүрэн азарга. Хүрэн азарга аймгийнхаа баяр наадамд хоёр айрагдаж, Хонгор сумын наадамд гурав түрүүлж, гурав айрагдсан төдийгүй үр төлөөс нь олон сайн их насны морьд төрж Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж, айрагдаж байжээ.

Эх: Лхамрагчаагийн Жаргалант хул азарганы угшилтай хүрэн халзан гүү

Амжилтын товчоон:

2014 онд хязаалан:

Шарын голын уурхайн 35 жилийн ойд түрүү 
Хонгор сумын баяр наадамд айргийн тав 
2015 онд соёолон:
Хонгор сумын баяр наадамд аман хүзүү
2016 онд хавчиг:
Өнжсөн 
2017 онд долоон настай: 
Хонгор сумын МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүү
Дархан уулын тахилга уралдаанд түрүү
Хараатын овооны тахилга  уралдаанд түрүү
Зүүнхараагийн “Тэнгэрлэг хүлэг” галын 10 жилийн ойд түрүү 
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам4Цахиур халзанИх насЛ.Тамирхүү