Буурал

 Буурал

Говь нутгийн бахархалт хүлгүүдийн Тэнүүн хонгортой эцэг нэг буурал морь дааган цагаас айраг алдалгүй хурдалсаар буй. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнгийн Мөнхбаяр агсны унаган хүлэг өнөө өвөл Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Батсайханд зарагдсан бөгөөд улсын баяр наадамд наймд хурдалсан билээ. Ингээд хурдан буурлын удам угшлыг нь танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Ц.Мөнхбаярын унаган хүрэн азарганы төл буурал азарга. 

Эх: Өндөршил сумын харьяат  Зандансүрэнгийн адууны угшилтай хонгор гүү

Амжилтын товчоон:

2013 онд шүдлэн:

Дундговь аймгийн Өлзийт сумын 90 жилийн ойн баяр наадамд аман хүзүү 
Дундговь аймгийн Өндөршил сумын 90 жилийн ойн баяр наадамд аман хүзүү
2014 онд хязаалан:
Дундговь аймгийн баяр наадамд айргийн дөрөв
2015 онд соёолон:
Дундговь аймгийн баяр наадамд айргийн дөрөв
2016 онд хавчиг морь: 
Дундговь аймгийн баяр наадамд айргийн гурав
2017 онд долоотой морь:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд найм

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам8БууралИх насБ.Батсайхан