Хээр

 Хээр

Соёолондоо төрийнхөө наадамд айргийн таваар хурдалж байсан З.Батбаярын /тухайн үедээ Булган аймгийн Могод сумын уугуул, “Морин-Эрдэнэ” галын гишүүн, аймгийн Алдарт уяач Нямцэрэгийн Базаргарьдын нэр дээр уралдаж байсан/ хээр  морь өнөө жил хараахан айрагдаж чадалгүй аравт давхилаа. Шүдлэн цагаасаа хурдалж буй хээр морины удам угшил, амжилтын товчооныг ахин нэг сануулъя.

Удам, угшил:

Эцэг: Туваанжавын Баяраагаас авсан Жаргалант угшлын хээр азарга.

Эх: Т.Батцоож Тод манлайн хязааландаа улсын наадамд түрүүлсэн Суман халзан азарганы төл хул гүү.

Амжилтын товчоон: Шүдлэн цагаас эхлэн уягдсан. 

2014 онд хязаалан:
Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж ирээд эрлийз гэсэн шалтгаанаар хасагдсан 
2015 онд соёолон:
Хавар Төв аймгийн Цээл суманд овооны тахилга наадамд түрүү 
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн тав
ММСУХ-ны 20 жилийн ой, бүсийн уралдаанд долоо
2016 онд хавчиг морь:
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр  цэнгэл наадамд арав
2017 онд долоотой морь:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
Хөвсгөл аймагт болсон “Дэлтэй цэнхэрийн хурд” ЗГ-ын тогтоолт хаврын бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд арав
“Хангарьд-2017” төвийн бүсийн зуны уралдаанд түрүү 

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам10ХээрИх насЗ.Батбаяр