Начин саарал

 Начин саарал

Тод манлайгаар зөвлүүлж, Манлай уяачдаар ахлуулсан  “Унаган хурд” гал хоёр жил дарааллан төрийн наадамд соёолон адуу түрүүлгэлээ. Өнгөрсөн жил тус галын гишүүн сумогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн  нэртэй бор соёолон түрүүлж байсан бол өнөө жил улсын начин Галбадрахын Батбаатарын саарал магнайлж түмэн эхээ дуудууллаа. Өөрөөр хэлбэл хоёр жил дарааллан тус галын “бөхчүүдийн” хүлгүүд төрийн наадмын түрүү хүлгээр тодорч буй нь соёолон адуу аз хийморийн бэлгэдэл гэдгийг баталж буй хэрэг бизээ. Ингээд төрийн наадмын түрүү начингийн саарлыг танилцуулъя.

Удам, угшил: Тод манлай уяач Д.Одгэрэлийн унаган адуу

Эцэг: Тойруулга угшилтай Тормон хэмээх хонгор азарга 
Эх: Туулай хээр азарганых нь төлийнх нь төл хонгор гүү

Амжилтын товчоон: Хязаалан наснаасаа уягдсан

2016 онд хязаалан: 
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд арав
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2017 онд соёолон: 
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд түрүү 
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам1Начин сааралСоёолонГ.Батбаатар