Хээр

 Хээр

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны хээр соёолон АХ-ын 96 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, эзэндээ төрийн наадмын анхны айргийг авчирлаа. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанаас хэдэнтээ хишиг хүртээд байсан Алдарт уяач төрийн наадмын айраг хүртсэндээ тунчиг баяртай байгаа гэнэ лээ. Ингээд хурдан хээрийн удам, угшил, амжилтын товчооныг танилцуулъя.

Удам, угшил: Аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын унаган адуу

Эцэг: Дорнод аймагт зохиогдсон хаврын уралдаанд түрүүлж байсан бор азарга 
Эх: Халтар гүү

Амжилтын товчоон: Соёолонгоосоо эхэлж уягдсан.

2017 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд 20
Хөвсгөл аймагт болсон хаврын бүсийн уралдаанд 15
АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв 
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам4ХээрСоёолонГ.Ганчулуун