Хонгор буурал

 Хонгор буурал

Нийслэлчүүд тэр аяараа нүүдэллэн ирдэг, хамгийн олон үзэгчтэй соёолонгийн уралдаанд айрагдах шахсан хурдан хонгор буурал үрээ бол Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Шарын Өлзийгийн хүлэг билээ. Адуучин аавын хүү 13 наснаас хурдан морь уяж  олон жилийн дараа уясан хүлгээ төрийнхөө наадам зургаад хурдлуулан цээж тэнүүн яваа нь энэ. Уясан эзнээ баясгаж, унасан хүүхдээ урамшуулсан хурдан хонгорыг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Галшар угшилтай азарга

Эх: Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай унаган хонгор гүү

Амжилтын точвоон:

2016 онд хязаалан:

Төв аймгийн Угтаалцайдам сумын баяр наадамд айргийн гурав
Төв аймгийн баяр наадамд ес 
2017 онд соёолон:
Атарын 90 жилийн ойд түрүү
АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

2018 онд хавчиг:

Дорноговь аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв

2019 онд долоотой:

Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд 10

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам6Хонгор бууралСоёолонШ.Өлзий