Хээр

 Хээр

Дуу хуурын өлгий Дундговьчууд сүүлийн жилүүдэд одтой сайхан наадан, төрийн наадмаас айраг түрүү алдалгүй наадаж буй. Өнөө жил ч гэсэн амжилтын буухиа тасралгүй монгол зургаан насны морьдын уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн билээ. Хязаалангийн уралдааны түрүү магнайд /эхний дөрвөн үрээ эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж/ Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатарын хээр үрээ хурдалж, сүүлийн хоёр наадмын хязаалангийн түрүү Дундговьчуудынх боллоо. Ингээд улам ихээр цэнгүүлэхийн бэлгэтэй унаган хээрийнх нь амжилтын товчооныг танилцуулъя.

Удам, угшил: Л.Эрдэнэбаатар Алдартын унаган адуу.

Эцэг: Зава Дамдины 130 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан хонгор азарганы төлийн төл хонгор азарга 
Эх: Төв аймгийн Баянцагаан цагаан сумын харьяат Маарамбын Баярын саарлуудын угшилтай. Соёолондоо 1996 оны улсын наадамд айргийн гурваар давхисан Л.Эрдэнэбаярын хул азарганы төлийн төл хул гүү.

Амжилтын товчоон:

2015 онд даага:
Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүү
Дэрэн сумын баяр наадамд аман хүзүү 
Цантын тахилга уяачдын баярт түрүү
Цагаан магнайн овооны тахилга уралдаанд түрүү
Аймгийн Алдарт уяач Эрдэнэбулганы мялаалга наадамд аман хүзүү
2016 онд шүдлэн:
Дундговь аймгийн баяр наадамд аман хүзүү
Дэрэн сумын баяр наадамд айргийн гурав 
2017 онд хязаалан:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү 
Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд долоо


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам1ХээрХязааланЛ.Эрдэнэбаатар