Хүрэн

 Хүрэн

Хурдан хязаалангийн уралдааны аман хүзүүүнд Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн хүрэн үрээ хурдалсан билээ. Өнгөрсөн жил улсын наадамд есөөр давхиж байсан хүрэн үрээ өнөө жил ийнхүү айрагдлаа. Ингээд хурдан хүрэний удам, угшлыг танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн Хандгай хүрэн азарганы төл, авга ах МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы говийн бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн хурдан хүрэн азарга

Эх: Б.Баярсайханы унаган цэгээн гүү

Амжилтын товчоон:

2015 онд даага:

Дундговь аймгийн Өлзийт  сумын Дэлгэх хайрханы тахилга наадамд түрүү
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүү
2016 онд шүдлэн:
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын баяр наадамд айрагдсан
АХ-ын 95 жилийн ой, үндэсний баяр цэнгэл наадамд ес
2017 онд хязаалан: 
Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаанд аман хүзүү
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уяачдын холбооны наадамд аман хүзүү
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын наадамд аман хүзүү
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд 14