Ёндоо ухаа

 Ёндоо ухаа

Хутагтын нутгийн хүү олон жилийн нууцхан мөрөөдлөө биелүүлж ухаа үрээгээ айргийн тавд хурдлуулан төрийн наадмын анхны хишгээ хүртлээ. Эзэндээ төрийн зарлигт наадмын хишиг хүртээсэн ухаа үрээ даагандаа Хакухо аваргын наадамд 7-д хурдалж байсан гэнэ. Ц.Жадамбаа ухаа үрээгээ “хүнээр бол хэнэггүй хээгүй амьтан. Хаана, хэзээ ч идэж л байвал их амар тайван адуу” хэмээн тодорхойлсон юм.

Удам, угшил:

Эцэг: Хүрэн будан 

Эх: Батзоригийн адууны хүрэн гүү 

Амжилтын товчоон:

2015 онд даага:

Хакухо аваргын наадамд долоо
2016 онд шүдлэн: 
Нийслэлийн  МСУХ-ноос зохион байгуулдаг “Хангарьд” уралдаанд аман хүзүү
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 60 жилийн ойд айргийн тав
Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн цолны мялаалга наадамд айргийн дөрөв 
2017 онд хязаалан:
Өмнөговь аймгийн хаврын бүс “Цэцийн хурд”-д айргийн тавд тус тус хурдалсан

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам5Ёндоо ухааХязааланЦ.Жадамбаа