Хээр

 Хээр

Хурдан шүдлэнгийн уралдааны аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хээр үрээ хурдалсан билээ. Алдарт уяачийн амжилтын буухиаг үргэлжлүүлсэн хурдан хээрийн тухайд тодруулбал:

Удам, угшил:

Эцэг: Тойруулга гаралтай уягдаж байгаагүй монхор хээр азарга. 

Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Чулууны Гантөмөрын харуудын угшилтай хар гүү.

Амжилтын товчоон:

2016 онд даага:
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд болсон овоо тахилгын наадамд хоёронтоо айрагдсан 
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд 10 гаргаж давхисан
2017 онд шүдлэн: 
Цагаан хөтөлд болсон бэсрэг уралдаанд түрүүлсэн 
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү 
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам2ХээрШүдлэнБ.Баярдорж