Цагаан

 Цагаан

Учрал ерөөлгүй зүйл нэгээхэн ч үгүй. Монголын хурдан морь сонирхогчдын бахдалт хүлэг Шөвгөр зээрдийн унаган ижлээс дахин төрийн наадмын хишиг хүртлээ. Энэ бол шүдлэнгийн уралдааны айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн Алдарт уяач Донхорын Сумъяасүрэнгийн цагаан үрээ юм. Дааган цагаас хурдалж уясан эзний магнайг тэнийлгэж буй хурдан цагааныг уншигч танаа танилцуулбал:

Удам, угшил: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат аймгийн Алдарт уяач Дугарын Цогбаярын унаган адуу. 

Эцэг: Д.Цогбаярын даагандаа их хурдалж байсан шарга азарга.
Эх: Д.Цогбаярын унаган гүү

Амжилтын товчоон:

2016 онд даага:
Дундговь аймгийн Өлзийт сумын баяр наадамд аман хүзүү
Хулд сумын Далан хонгорын овооны тахилга наадамд түрүү 
2017 онд шүдлэн:
Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болсон төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит уралдаанд айргийн гурав 
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын баяр наадамд аман хүзүү
Даланхонгорын тахилга наадамд айргийн гурав
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд аман хүзүү 



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам3ЦагаанШүдлэнД.Сумъяасүрэн