Аргамаг цавьдар

 Аргамаг цавьдар

Тод манлай уяач О.Батбилэг манай сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Сайн уяач болох гэж шамдахаасаа урьтаж адуугаа сайжруул. Сайн адуу сайн уяачийг төрүүлдэг” хэмээн өгүүлсэн удаатай. Үнэхээр ч алсыг харж адууныхаа удам угшлыг эртнээс сайжруулсан уяачид өөрийн унаган тамгатай адуугаар урамтай сайхан наадаж буй. Тэдний нэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий юм. Алтан өргөмжлөлт Араб халзан азарга эднийд хурд тарьж, Н.Даш-Өлзий жил дарааллан цолоо ахиулж Тод манлай уяачид эрэмбэлэгдсэн билээ. Ингээд дааган цагаас аргагүй хурднаа гайхуулсан Аргамаг цавьдар азаргыг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: ММСУХ-ны Алтан азарга өргөмжлөлт Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Араб зээрд халзан азарга 
Эх: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат МУ-ын Аварга адуучин, аймгийн Алдарт уяач Л.Лхагвын унаган шарга гүү

Амжилтын товчоон:

2013 онд даага:

Завхан аймгийн 90 жилийн ой Баруун бүсийн уралдаанд түрүү 
2014 онд шүдлэн:
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой Говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд хязаалан:
Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд” уралдаанд түрүү
АХ-ын 94 жилийн ойд хадуураад барианд орж чадаагүй
“Булганхангайн хурд-2015” Хангайн бүсийн уралдаанд түрүү 
ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд соёолон:
Ө Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд азарганд хазуулаад уралдаж чадаагүй 
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны хамгийн хурдан хүлэг ангилалд түрүү 
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүү
2017 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд 12 
АХ-ын  96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү 
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү 
Монголын уяачдын баяр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд түрүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам2Аргамаг цавьдарЭрлийз дээдН.Даш-Өлзий