Аянга бор

 Аянга бор

Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор хар  азарга АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд есөд хурдалсан. Хаврын бүсийн хоёр уралдаанд түрүүлж, айрагдсан Аянга  бор азарга төрийнхөө наадамд хараахан цулбуур өргүүлж чадаагүй ч Багануур дүүрэгт болсон Хангарьд төвийн бүсийн уралдаанд түрүүлэн уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүлсэн билээ. Ийнхүү  2015, 2016 оны холч морины уралдаанд хээр морь айрагдуулж байсан Т.Ганболд уяач тахиа жилийн улсын бүсийн уралдаанаас хоёр түрүү, нэг айраг хүртэн одтой сайхан наадлаа.

Удам, угшил: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу.

Эцэг: “Чандмань тал” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын бор Арабын эрлийз азарга
Эх: Монгол Улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн Английн эрлийз халтар гүү. Даагандаа “Ирээдүйн түмэн эх” 1000 долларын бооцоот уралдаанд түрүүлж байсан

Амжилтын товчоон:

2015 онд хязаалан:

Цагаан-Овоо суманд болсон Дорнодын хойд бүсийн уралдаанд түрүү 
АХ-ын 94 жилийн ой, Үдэсний их баяр цэнгэл наадамд 16

2016 онд соёолон:
Ханиадны улмаас уралдаж чадаагүй
2017 онд долоотой:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв 
“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд түрүү 
АХ-ын 96 жилийн ойндэсний их баяр цэнгэл наадамд ес 
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү
Монголын уяачдын баяр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд айргийн дөрөв

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам9Аянга борЭрлийз дээдТ.Ганболд