Хээр

 Хээр

Сайн хүлэг эзнээ алдаршуулдгийн жишгээр тунчиг хурдан Тугал ухаа уясан эзнээ монгол даяар алдаршуулж, Дорнод аймгийн Матад сумын харьяат Бат-Очирын Цэндбаатар гэх дуугүй бор залууг танихгүй хүнгүй болсон билээ. Ухаа азаргаараа одтой наадагч эрхэм Улс халзан гэх даалуу азаргыг ирлэж төрийн наадмын түрүүг хэдэнтээ хүртсэн бөгөөд төд удалгүй улсын Алдарт цолны эзэн болсон. Адуугаа чанаржуулахад онцгойлон анхаарч, тал нутагт эзэн суугаа Б.Цэндбаатарын Алдартын унаган хээр азаргыг уншигч танаа одоо танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Гранд дуудлагатай Англи Будённый үүлдрийн хээр азарга

Эх: Б.Цэндбаатарын Алдартын унаган хонгор гүү

Амжилтын товчоон:

2016 онд хязаалан: 

Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны хамгийн хурдан хүлэг ангилалд аман хүзүү
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
2017 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын төвийн бүсийн уралдаанд долоо
“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд айргийн гурав
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд  арав
“Увс хурд-2015” баруун бүсийн уралдаанд түрүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам10ХээрЭрлийз дээдБ.Цэндбаатар