Хээр

 Хээр

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болж, Говь-Алтай аймагт болсон “Засагт ханы хурд” баруун бүсийн хаврын уралдаанд их насны сартай хүрэн морио аман хүзүүнд хурдлуулж, зуны зүүн бүсийн уралдаанд хээр үрээгээ эрлийз дээд насанд айрагдуулан цолоо мялаасан билээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд одтой, олзтой сайхан наадаж буй Манлайн гэргий Д.Лхамсүрэн нөхрөөсөө дутахгүй адуунд дуртай нэгэн. Уяач аавын удмыг залган уяачийн цай чанаж буй бүсгүй өөрийн нэртэй хэд хэдэн хурдан үрээтэй. Ханийнх нь зүсэлж өгсөн хурдан хүлгүүдийн түрүүч өнөө жил түүнд төрийн наадмын анхны айргийг авчирч магнайг нь тэнийлгэсэн билээ. Ингээд эрлийз дунд насны ангилалд аман хүзүүнд хурдалсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул Дондогсэрчингийн Лхамсүрэнгийн хурдан хээрийг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Эцэг: Ирландаас ирсэн цэвэр англи үүлдрийн Аркле дуудлагатай хээр азарга

Эх: Манлай уяач Л.Батмөнхийн Дорнод угшилтай буурал гүү

Амжилтын товчоон:

2015 онд даага:
Сүхбаатар аймгийн хурдан хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд түрүү
2016 онд шүдлэн:
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд хязаалан: 
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү 
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд аман хүзүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам2ХээрЭрлийз дундД.Лхамсүрэн