Сүлд хул

 Сүлд хул

2015 оны зүүн бүсийн /Сүхбаатар аймагт болсон/ уралдаанд Төгс зээрд хязаалангаа айргийн дөрөвт хурдлуулан томоохон наадмын өм нээсэн Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул Гончигбатын Батболд өнгөрсөн жил мөн зүүн бүсийн уралдаанд /Хэнтий аймагт болсон/ хонгор даага дөрөвт хурдлуулсан байдаг. Харин өнөө жил  “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд буурал морио аман хүзүүдүүлэн, төрийнхөө наадамд Сүлд хул азаргаа гуравт давхиулж, давхар уяагаар говийн бүсийн уралдаанд түрүүлгэлээ. Ийнхүү хоймор нутгийн хийморилог хүү төрийн зарлигт наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй юм. Одоо харин та бүхэндээ эзэндээ төрийн наадмын анхны айргийг авчирсан Сүлд хулыг дэлгэрэнгүй танилцуулъя.

Удам, угшил: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын унаган адуу. 

Эцэг: ЭАкварс дуудлагатай цэвэр Англи халтар азарга. /Энэхүү халтар азарганы төлүүд сүүлийн жилүүдэд улс, бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдаж буй/
Эх: Б.Сүхбаатар Алдартын нутгийн унаган хонгор гүү

Амжилтын товчоон:

2016 онд шүдлэн:

Монгол Жокей уралдаанд аман хүзүү
2017 онд хязаалан: 
Даланзадгад суманд болсон Өмнөговь аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүү
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд түрүү

Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам3Сүлд хулЭрлийз дундГ.Батболд