Бор халзан

 Бор халзан

Жил дарааллан цолоо ахиулж,  Манлай уяачид эрэмбэлэгдсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар өнөө жил төрийнхөө наадамд бор халзан үрээгээ айргийн тавд хурдлуулж, Монголын уяачдын баяр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд загал азаргаа айргийн гуравт давхиулан амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм. Ингээд даагандаа төрийнхөө наадамд түрүүлж байсан бор халзан үрээний удам угшлыг танилцуулъя. 

Удам, угшил: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын унаган адуу. 

Эцэг: Тод манлай уяач Д.Ононгийн Араб бор азарга 
Эх: Тод манлайн унаган бор гүү.

Амжилтын товчоон:

2015 онд даага:
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү 
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
ММСУХ-ны 20 жилийн ой бүсийн уралдаанд айргийн дөрөв
2016 онд шүдлэн: 
Өнжсөн 
2017 хязаалан:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
Сэлэнгэ аймагт болсон хойд бүсийн уралдаанд айргийн гурав


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам5Бор халзанЭрлийз дундӨ.Пүрэвбаатар