Эрх бор

 Эрх бор

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд ногоон үрээгээ айргийн гуравт хурдлуулж төрийн наадмын анхны айргаа хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, УИХ-ын гишүүн, “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Жадамбын Бат-Эрдэнэ өнөө жил Эрх бор даагаа аман хүзүүнд хурдлуулж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн юм. 2000 оноос морь уях эрдэмд шамдаж буй аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнэ 2012 оны говийн бүсийн уралдаанд хар азаргаа айргийн дөрвөөр давхиулан томоохон наадмын өм нээж байсан билээ.

Удам угшил:

Эцэг: Булган дуудлагатай Араб бор азарга /Булганхангай МСУХ-ны өмчний/
Эх: Булган аймгийн Булган сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Наяндунгийн халтар гүү.

Амжилтын товчоо:

- Булган аймгийн Булган суманд болсон хаврын бооцоот уралдаанд айргийн гурав 
- Орхон аймгийн Залуу уяачдын холбооноос зохион байгуулсан уралдаанд зургаа
- АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
- “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2017АХ-ын 96 жилийн ойн баяр наадам2Эрх борЭрлийз доодЖ.Бат-Эрдэнэ