Сарт хонгор

 Сарт хонгор

Уяж сойсон хүлгүүд нь хурдан хонгор

Унаж давхисан багачууд нь цовоо хонгор
Буй бүхэн нь хонгор
Баянхонгор нутгийн уяачид бахдал дүүрэн наадлаа. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хонгор аман хүзүүнд хурдалж, говь хангайн цэнхэр нутгийн түмнээ цэнгүүлэв. Арван жилийн тэртээх айргийн буухиаг үргэлжлүүлсэн /Баянбулаг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбал төр түмнийхээ цэнгэлд Салхин халтар азарга айргийн гуравт хурдалж байсан/ сарт хонгорыг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Төгсбатын /Тод манлай уяач А.Батсүхийн дүү/ унаган адуу.
Эцэг: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хонгор азарга. 
Эх: А.Төгсбатын Эрдэнэ сумын гаралтай хонгор гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

Шүдлэн насанд сургаж, цагаашруулсан.
2018 онд хавчиг:
- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 12
- Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2019 онд долоотой:
- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадам2Сарт хонгорАзаргаН.Баттөмөр