Дүнжин хээр

 Дүнжин хээр

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дунд насны ангилалд хоймор нутгийн уяачдын үрээнүүд түрүү, аман хүзүүнд хурдалж, түмэн олноо баясгалаа. Аман хүзүүнд хурдалсан Их-Уул сумын харьяат Бямбаагийн Мөнхбаярын хээр үрээ өнгөрсөн хавар болсон Г.Пунцагбалжир агсны нэрэмжит  бүсийн уралдаанд айрагдсаныг уншигчид санаж буй биз ээ. Эзэндээ төрийн зарлигт наадмын хоёр айраг авчраад буй Дүнжин хээрийн удам, угшил, амжилтын товчооныг тольдоход ийм буюу.

УДАМ, УГШИЛ:

Төв аймгийн Жаргалант сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Алтансүхийн адуу.
Эцэг: Алтансүхийн Англи халтар азарга
Эх: Барга угшилтай халтар гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд шүдлэн:
-Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд долоо
2019 онд хязаалан:
-Г.Пунцагбалжир агсны нэрэмжит бүсийн уралдаанд айргийн гурав
-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү 
-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд 13



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадам2Дүнжин хээрЭрлийз дундБ.Мөнхбаяр