Хурдан хүрэн

 Хурдан хүрэн

Говь- Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул , Монголын Англи Хэлний Академийн захирал Цогбаярын Хүрэлтулгын Хурдан хүрэн үрээ АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд айргийн дөрөвт хурдалсан. Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмэн, сайн адуу цогцлоон бий болгохоор тэмүүлж буй залуу уяачийн хурдан хүрний удам, угшлыг тольдвол:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Англи халтар азарга 
Эх: Ц.Хүрэлтулгын халтар гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага: 
-Төв аймгийн Баянцагаан сумын уулын тахилгад аман хүзүү -Төв аймгийн Баянцагаан сумын Бүлтэн бор азарганы мялаалга наадамд аман хүзүү 
-Төв аймгийн цахилгаан эрчим хүчний ойд айргийн гурав
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяачдын холбооны наадамд түрүү 
-Улсын төвийн бүсэд найм 
2018 онд шүдлэн:
-Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 40 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд долоо
2019 онд хязаалан: 
-Дорнод аймгийн аварга хүлэг шалгаруулах “Хан уул” уралдаанд түрүү
-Г.Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаанд айргийн дөрөв 
-АХ-ын 98 жилийн ой,  Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв 
-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2019АХ-ын 98 жилийн ойн баяр наадам4Хурдан хүрэнЭрлийз дундЦ.Хүрэлтулга