Богд хээр

 Богд хээр

“Нямжавын хээр түрүүлнэ” гэсэн наадамчин олны таамаг биеллээ олж, “Хүй мандал” галаас төрийн наадмын түрүү азарга тодорлоо. Хязааландаа төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, соёолондоо айрагдсан хурдан хээр өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд дан уяагаар түрүүлсэн билээ. Уясан цагаас урмыг нь хугалаагүй хээр азаргаа Нямжав уяач Богд хэмээн нэрийдэхээр шийдсэн бөгөөд удам, угшлынх нь талаар ийн өгүүллээ. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махбалын хээр 
Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул “Өндөр” хэмээх Чулууны хүү Гантөмөрийн адууны хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд хязаалан:
“Хангарьд 2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү 
2018 онд соёолон:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн тав
2019 онд хавчиг:
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд түрүү
2020 онд долоотой:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү