Тэнгэрийн хээр

 Тэнгэрийн хээр

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “Шунхлай” группын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы “Тэнгэрийн” хэмээх хээр азарга Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалсан билээ. Даагандаа Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Н.Доноодойн нэр дээр түрүүлж байсан халтар азаргыг уншигчид эчнээ мэдэх биз ээ. Н.Доноодойн хүү Д.Бизъяа П.Батсайханд санал болгосноор хээр азарга эзэн сольж, Тэнгэрийн хэмээн нэрлүүлэх болжээ. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат А.Мэндээгийн халтар азарга 
Эх: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн хүү Бадар-Ууганы зээрд гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү 
2017 онд шүдлэн:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд дундуур 
2018 онд хязаалан:
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд түрүү
2019 онд соёолон:
Говьсүмбэр аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүү 
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам2Тэнгэрийн хээрАзаргаП.Батсайхан