Будан

 Будан

Ардын хувьсгалын 92 жилийн ойд хул даагаа түрүүлгэн, говьчуудынхаа магнайг тэнийлгэж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалан өнөө жил будан азаргаа айргийн дөрөвт хурдлуулан уугуул нутгаасаа төрийн наадамд азарга айрагдуулсан анхны хүн боллоо. Будан азарганы 61-ийн гарамын сунгаанд аман хүзүүнд хурдалсан амжилтыг оруулан тооцвол Н.Амарбаясгалан уяач төрийн зарлигт наадмаас гурван түрүү, гурван айраг хүртээд буй юм.

УДАМ, УГШИЛ:

Аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалангийн унаган адуу.
Эцэг: Н.Амарбаясгалангийн хээр азарга
Эх: Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Бунягийн хонгор будан гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын наадамд түрүү
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 12
“Таван толгой” ХХК-ийн 50 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд шүдлэн:
Өнжсөн
2018 онд хязаалан:
Өнжсөн
2019 онд соёолон:
Өнжсөн
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам4БуданАзаргаН.Амарбаясгалан