Живэрт хээр

 Живэрт хээр

Хурдан морь сонирхогчдын дунд Живэрт хэмээн алдаршсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр морь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гуравт хурдаллаа. 2018 онд төрийнхөө наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан хээрийн удам угшил хийгээд амжилтын товчооныг ахин нэг сануулъя. 

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Даншиг хонгор азарга 
Эх: Сүхбаатар угшилтай хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд даага: 
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын баяр наадамд түрүү
2017 онд хязаалан:
Увс аймагт болсон Хан хөхүй хайрханы тахилга, баруун бүсийн уралдаанд түрүү
2018 онд соёолон: 
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү
Эрдэнэт хотод болсон төвийн бүсийн уралдаанд түрүү
2019 онд хавчиг:
Төв аймгийн Баянцогт сумын 90 жилийн ойд түрүү
Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд татуулсан
2020 онд найман настай:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам3Живэрт хээрИх насГ.Жавхлантөгс