Бор

 Бор

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд цавьдар даагаа аман хүзүүнд хурдлуулж байсан Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноровын бор морь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдаллаа. Өнгөрсөн жил зүүн бүсийн уралдаанд айрагдсан бор морины уяа сойлгыг Манлай уяач Г.Буянтогтох тааруулдаг гэдгийг хурдан морь сонирхогчид гадарлах биз ээ. Ингээд хурдан бор морины удам угшил, амжилтын товчооныг танилцуулъя. 

УДАМ, УГШИЛ:

Т.Батзоригийн унаган адуу.
Эцэг: Тод манлай уяач Т.Батзоригийн 
Эх: Тод манлай уяач Т.Батзоригийн хул гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 60 жилийн ойд айргийн гурав
2017 онд шүдлэн:
Өвөрхангай аймгийн Уянга сумын баяр наадамд түрүү
2018 онд хязаалан:
Өвөрхангай аймгийн Уянга сумын Дөрөлжний баяр наадамд түрүү
Өвөрхангай аймгийн Уянга сумын баяр наадамд түрүү
2019 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2019” төвийн бүсийн уралдаанд 18
Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон бэсрэг уралдаанд түрүү
Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн гурав
2020 онд хавчиг:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа 



Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам6БорИх насД.Давааноров