Дөлгөөн халтар

 Дөлгөөн халтар

Хараа булааж, сэтгэл баясгах Хар азаргын нуруу, бодолд уяатай Бурхан буудай хайрхан. Дуу хуур, домог ярианд мөнхөрсөн энэ сайхан нутгаа эрхэмлэн дээдэлж явдаг хүлэг эрдэнийн абшигтай харчуул бий. Улсын Алдарт уяач Дэлгэрийн Туваанжав, Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр, улсын цолонд ойрхон яваа Гантөмөрийн Чинзориг. 

Морь уях төрийн хэрэгт гурван үеэрээ оролцож, хүлэг эрдэнийнхээ хиймориор түмэн олноо цэнгүүлж яваа энэ бүлийнхэн өнөө жилийн наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртэн аз өм дүүрэн наадлаа. Аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд Г.Чинзоригийн Дөлгөөн халтар хэмээх битүү үрээ магнайдаа тоосгүй түрүүлснийг морины хорхойтнууд санаж буй биз ээ. Төрийн наадмын түрүү хурдан халтарын удам, угшлыг лавшруулан судалваас: 

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Бандгаа хэмээх С.Ганхуягийн унаган адуу. 
Эцэг: Тойруулга ушилтай Өлгөр хэмээх хээр азарганы төл Өлгөр зээрд азарга 
Эх: Улсын наадамд хоёр айрагдсан П.Энхмөнхийн хар азарганы угшилтай Тод манлайн унаган алаг гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

Орон нутгийн чанартай бага уралдаануудад хэд хэд айрагдсан.
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам1Дөлгөөн халтарСоёолонГ.Чинзориг