Дүүгүүр хээр

 Дүүгүүр хээр

Хонгор нутгийн уяачид аз өм арвин байж, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмаас гурван айраг хүртэцгээсэн билээ. Тэдний нэг Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийг уншигчид говийн бүсийн уралдааны түрүү Дэгдээхэй хээр азаргаар нь эчнээ таних биз ээ. Тэрээр бидэнд төрийн наадмын хишиг авчирсан хээр соёолонгоо ийн танилцууллаа.

УДАМ, УГШИЛ:

С.Энхтөрийн унаган адуу
Эцэг: Ламын гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд хязааландаа түрүүлсэн Дэгдээхэй хээр азарга.
Эх: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дэрэмийн (дарга) унаган хул гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:
Баацагаан суманд болсон бэсрэг уралдаанд түрүү 
Ховд аймгийн Булган суманд болсон Торгууд түмний их баяр наадамд түрүү
Говь-Алтай аймгийн АУИС-ийн ойн баяр наадамд түрүү 
2018 онд шүдлэн: 
Баацагаан сумын Эрүүл мэндийн төвийн ойд түрүү 
2019 онд хязаалан:
Бууцагаан суманд болсон тахилга уралдаанд түрүү 
Баянхонгор аймгийн Галуут суманд болсон төвийн бүсийн уралдаанд түрүү 
Ламын гэгээний 380 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
Баянхонгор аймгийн “Хонгорын шигшмэл хурд” уралдаанд түрүү
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв