Бор

 Бор

Ардын хувьсгалын 97 жилийн ойд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Хаянхярваагийн Гарьдмагнайн нэр дээр уралдан түрүүлж байсан хурдан бор үрээ хязааландаа Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын заан Чогсомын Батзоригийн нэр дээр уралдан наймд хурдалсныг морины хорхойтнууд мартаагүй байх. Харин өнөө жил хурдан бор амжилтаа ахиулан айргийн тавд хурдалж, уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэлээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Т.Батзоригийн халтар азарга 
Эх: Т.Батзориг Тод манлайн Боржигон борын (2007 онд Чойрт түрүүлсэн) төл бор гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд шүдлэн:
АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү
Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд найм
2019 онд хязаалан:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд найм
“Дорнод-2019” зүүн бүсийн уралдаанд аман хүзүү 
2020 онд соёолон:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав 


Амжилт

ОнНаадамБайрМорьНасЭзэн
2020АХ-99 жилийн ойн баяр наадам5БорСоёолонЧ.Батзориг